Dark Light
Улс төр | 2026-05-28

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТӨРИЙН БОДЛОГООР ДЭМЖИХИЙГ ХҮСЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Аргалант, Баянхангай сумдад ажиллалаа.
Төв аймгийн Аргалант сум 512 өрх, 1600 гаруй хүн амтай. Үүнээс 430 орчим малчин өрх 73 мянган толгой мал маллаж байна. Мөн 100 гаруй иргэн, ААН 12 мянган га-д үр тариа, тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоо тариалдаг ажээ.
Тойргийн гишүүн Ж.Батжаргал тус сумын иргэдтэй уулзах үеэр “Улсын хэмжээнд хаврын тариалалт эхэлсэн. Газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай дизель түлшний үнийг тогтвортой барих гэрээ хэлцлүүд хийгдлээ. Хаврын тариалалт, намрын ургац хураалт дуустал энэ салбарыг төрийн бодлогоор дэмжих шийдлүүд хэрэгжиж байгаа” хэмээн онцлон хэлсэн. Мөн ирэх онд 50 жилийн ойгоо тэмдэглэх Аргалант сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүргэхийн тулд сумын эмнэлгийн өргөтгөл хийх зураг төсвийн 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг шийдэхийн төлөө анхаарч ажиллана гэдгээ нутгийн иргэдэд хэлсэн юм.
Иргэд, өнгөрсөн жил үр тарианы борлуулалт муу байснаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг давахад төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа талаар дуулгалаа.
Уулзалтын дараа Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутагт 100 гаруй га-д тариалалт хийж байгаа “Говь-Алдар” ХХК-ийн тариалангийн талбайд хаврын тариалалтын явц байдалтай танилцсан. Тариалалтаа эхэлсэн тус компанийн хамт олон усалгаатай талбайг нэмэгдүүлэх, төв суурин газрыг мах сүү, үр тариа, төмс хүнсний ногоогоор хангах кластер үйлдвэрлэл хөгжих боломжтой дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Баянхангай суманд ажиллан иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр үнийн өсөлтийг тогтворжуулах, цалин тэтгэвэр нэмэх асуудлаар ямар бодлого баримталж байгаа талаар нутгийн иргэд түлхүү асууж байв. Сумын эмнэлгийг туулах чадвар сайтай автомашинтай болгох, цэцэрлэгийн усан хангамжийг сайжруулахад анхаарна гэдгээ тойргийн гишүүн хэллээ.
 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10