Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.05.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар УИХ-ын асуулгын цаг үргэлжлэх бөгөөд энэ удаад “Данхар төр-Дарамтат татвар” сэдвийн хүрээнд Ерөнхий сайдад асуулт тавьж, байр сууриа илэрхийлэх юм.
Асуулгын цагт сөрөг хүчний төлөөлөл болох УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцоно. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Эрдэнэболд, Д.Батбаяр, Г.Ганбаатар, Г.Очирбат, Г.Хосбаяр, Ө.Шижир, Ц.Баатархүү, Д.Цогтбаатар нар Ерөнхий сайдаас асуулт асууж, эдийн засаг, татварын бодлого, төрийн бүтэцтэй холбоотой асуудлаар мэтгэлцэхээр болжээ.
Сөрөг хүчний зүгээс төрийн бүтэц хэт данхар болсон, татварын дарамт иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байгаа талаар байр сууриа илэрхийлж буй. Харин Засгийн газрын зүгээс эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн бодлого, төрийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд тайлбар өгөх хүлээлттэй байна.
Б.АМАРТҮВШИН








Улс төр







