Ардчилсан намын Улс төрийн Зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Дармаагийн Амарбаясгаланг намын бодлогын байгууллага болох Бодлогын Ерөнхий зөвлөлийн даргаар сонголоо.
Д.Амарбаясгалан нь Сэтгэлзүйч-судлаач, эрх зүйч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.
Хөвсгөл аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын зөвлөх, УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга, Хууль зүйн бодлогын хэлтсийн дарга, Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажилласан. Ардчилсан намын түүхэн дэх гурав дахь удаагийн шинэчлэлийн үйл явцыг удирдаж ажилласан туршлагатай.

АДМИН








Улс төр







