Dark Light
Улс төр | 2026-05-30

Н.НОМТОЙБАЯР: АЛТ ОЛБОРЛОГЧИДТОЙ ХАМТРААГҮЙ НЬ АЛБА ХААГЧДЫН ЗӨВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ-т ажиллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Тэрээр: Алт олборлогчидтой хамтраагүй нь алба хаагчдын зөв. Амь эрсдсэн ийм ажил. Мэргэжил арга зүйн туршлагатай, хуулиараа хүлээсэн хариуцлагатай ийм улс ажилладаг. Удаан ажилласан гэж шүүмжилж байна. Цагт 25-30 см-ийн малталт хийж чадсан. Нүхнийх нь хэмжээ өндөр нь 1 метр, өргөн нь 80 см. Доргилт өгч болохгүй, хүчтэй нүдэж болохгүй, нүдэхээр хөрс нь нурчих гээд байдаг. Хүн аврах гэж байгаад өөрсдөө үхчих гээд байдаг. Өнгөцхөн зураг харчхаад шүүмжлээд байх шаардлага байхгүй. Үнэхээр буруу тактик ашигласан нь нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн.

Онцгой байдал гурван зүйлд ялагдлаа. 

Нэгдүгээрт, хариуцлагагүй тогтолцоонд, 

Хоёрдугаарт, цаг хугацаа, 

Гуравдугаарт, бодит газар шорооны нөхцөл байдалд ялагдлаа. Давж чадсангүй. Энэ бол бидний дайсан байлаа. Бухимдалтай байгааг нь ойлгож байна. Санал шүүмжлэлүүдийг хүлээж авна. Гэхдээ хэтэрч байна. Би ажил аваад 50 хонож байна. Гэхдээ би хариуцлагаас зугтах хүн биш. Өнөөдөр энэ миний ажил. Яалт ч үгүй би Засгийн газрын нууц тогтоолоор Казахстан улсад төр төлөөлж ажиллахаас өөр аргагүй байсан. Нийт 8 төлөвлөгөөт ажлынхаа 7-г амжуулаад нэгийг нь яах аргагүй амжилгүй түрүүхэн ирлээ. одоо яаралтай арга хэмжээ авна. Яг үнэндээ техникийн хангалт 41.6 хувьтай байгаа. 50, 60 хувь гэдэг худлаа. Гамшгийн тухай хуулийг шинээр өргөн барьж байгаа. Онцгой байдал санхүүгийн хувьд бие даасан болох хэрэгтэй байна.

Зуд болохоор нохой зоолно гэгчээр их олон юм ярьж байна. Энэ удаа би дуугай өнгөрье. Шүүмжлэл гэж хүлээж авч тэвчээр заая. Хатуухан тайлбарыг өгчихмөөр байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10