Dark Light
Улс төр | 2026-05-30

ЗААМАРТ “РЭДВУЛКАН”-Д ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор  Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан даалгаврыг холбогдох яамд, агентлаг болон аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн.
 
Энэ хүрээнд  Салбарын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Төв, Баянхонгор, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд холбогдох хууль, тогтоомжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгах чиг үүрэг бүхий 3 ажлын хэсгийг Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яамтай хамтран байгууллаа. 
 
Яг одоо БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хайгуулын цооног, ухсан нүхийг хаах, ажилгүй байдлыг хангах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэхийг шалгаж байна. 
 
Тодруулбал, бага насны хүүхэд цооногт унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан Төв аймгийн Заамар сум дахь "Рэдвулкан" ХХК-ийн MV-015479 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд БОУАӨЯ, ЭБАҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна. 
 
"Рэдвулкан" ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй,  хэрэгжилтийг журамд заасны дагуу дүгнүүлээгүй, ашиглалтын талбайд хайгуулын ажил гүйцэтгэхдээ холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд гаргасан байна.
 
Мөн хайгуулын өрөмдлөгийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дагаж  мөрдөөгүй, холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зохих зөвшөөрөл аваагүй, хайгуулын ажлын улмаас үүссэн өрөмдлөгийн нүх, цооногийг бүрэн булж битүүмжлээгүй, үүний улмаас хүний амь нас хохирох эрсдэлт нөхцөл байдлыг бий болгосон нь тогтоогдоод байна. 
Хяналт шалгалтын үеэр аврах үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн талбай болон хайгуулын ажлын явцад үүссэн, нөхөн сэргээгдээгүй байсан цооногуудыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хааж, аюулгүй болгож болно.
 
Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн хүн, мал амьтан, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шат дараатай гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10