Dark Light
Улс төр | 2026-06-01

ДОПИНГИЙН ЭСРЭГ ШИНЭ ДҮРМИЙГ 2027 ОНООС ХЭРЭГЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо өнөөдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн “Спортод допинг хэрэглэхийн эсрэг Ази, Номхон далайн орнуудын сайд нарын 21 дүгээр удаагийн уулзалт” эхэллээ.
 
Тус уулзалтад Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байна.
 
Энэ удаагийн сайд нарын уулзалтад 42 улсын 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд уулзалтаар 2025 онд баталсан “Допингийн асуудлыг улс төржилтөөс ангид байлгах, допингийг дэмжсэн аливаа спортын арга хэмжээг дэмжихгүй байх, 2027 оны шинэ дүрэм, стандартыг амжилттай нэвтрүүлэх тухай” Дубайн тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж байна.
 
Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагаас 2027 оноос хэрэгжүүлэх шинэ дүрэм болон олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд улс орнуудын Засгийн газрын хүлээх үүрэг, оролцоо, үндэсний допингийн эсрэг байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцож байна.
 
Түүнчлэн спортод допинг хэрэглэхийн эсрэг Засгийн газруудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон улсын болон дотоодын оролцогч талуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох шийдвэрүүдийг гаргах юм.
 
Монгол Улс нь спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх хүрээнд Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандарт болон үндэсний допингийн эсрэг тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10