Dark Light
Улс төр | 2026-06-03

ЗГ: ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулагддаг тус хуралдаанаар энэ удаа Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.

Мөн хуралдааны үеэр Бортээгийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлын талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулга хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг Эрчим хүчний сайд Б.Найдалаа Засгийн газрын гишүүдэд танилцуулах юм.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хуралдаан өндөрлөсний дараа олон нийтэд мэдээлэхээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10