Dark Light
Улс төр | 2026-06-08

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы ирэх долоо хоногийн буюу зургаадугаар сарын 8-12-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа.

Энэ долоо хоногт байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдаан үргэлжлэхээс гадна УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн төслүүд, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мягмар гарагт Эдийн засгийн байнгын хороо Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай болон Газрын тосны тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх бол Эрүүл мэндийн сайд салбарын санхүүжилт, эмийн үнэ, хүний нөөцийн асуудлаар мэдээлэл өгөх юм.

Харин лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай болон чуулганы хуралдааны дэгтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх асуудал багтжээ.

Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах төсөл, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төсөл, уул уурхай, газрын тосны салбарын хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэнэ. Мөн Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны гол сэдэв нь татварын багц шинэчлэл байх бөгөөд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна.

Мөн энэ долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол, нийгмийн ажил, хүртээмжтэй нийгэм, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчны талаархи хэлэлцүүлгүүд болохоор төлөвлөгджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10