Dark Light
Улс төр | 2026-06-10

ЗГ: ХХОАТ ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар:
 
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 
-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг сонгон шалгаруулах ажлын дүнгийн талаар
 
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын санаачлан боловсруулсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
 
-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нараас санаачлан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
 
-“Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр “Эрдэнэс ҮТП” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох/
 
-Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүнд үйлдвэрийн чиглэлээр “Вестерн Холд” ХХК-д Ховд аймгийн Буянт, Дарви сумдын нутаг дэвсгэрт “Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох/
 
-“Үндэсний стратеги төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (2026-2030)/ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16