Dark Light
Улс төр | 2026-06-12

УИХ-ТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.06.12/ нэгдсэн хуралдаан 10:00 цагт “Их хуралдай” танхимд эхэлнэ. Хуралдаанаар татварын багц хуулийн өөрчлөлтүүд, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн шинэчлэл болон бусад хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Эдгээр төслүүдийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлсэн бөгөөд парламентын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах зорилготой юм.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын санаачилсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн хэлэлцэх юм.

Чуулганы хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийхээр төлөвлөсөн байна.

Мөн Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай асуудлыг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ.

Үүнээс өмнө Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлаар хуралдах бол Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсэг мөн өнөөдөр хуралдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16