Dark Light
Улс төр | 2026-06-12

ЦАЛИНГААС АВАХ ТАТВАРЫГ БАГАСГАХ ТӨСӨЛ ЧУУЛГАНААР ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Уг төсөлд иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах хэд хэдэн өөрчлөлт тусгагджээ.

Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөг хүртэлх орлогыг ХХОАТ-аас чөлөөлөх, жилийн орлого нь нэг тэрбум төгрөгөөс бага бизнесийг нэг хувийн татвартай болгох санал багтсан байна. Мөн нэг хувийн татвар төлөх босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Үүнээс гадна зургаан тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдэд үйлчилдэг 20 хувийн татварын шатлалын дунд 15 хувийн шинэ шатлал бий болгож, орон сууц худалдахад авдаг хоёр хувийн татварыг хүчингүй болгохоор тусгасан байна.

Харин НӨАТ-ын тухайд бүртгэлийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон өсгөж, татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл хойшлуулах боломж олгохоор болжээ.

Засгийн газрын тооцоолсноор эдгээр өөрчлөлтийн үр дүнд нийт 2.2 их наяд төгрөгийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд үлдээх боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16