Dark Light
Улс төр | 2026-06-17

ӨНӨӨДРИЙН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 17-ны Лхагва гарагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын сонсгол, хуралдаан болон ажлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлын тов, дарааллыг нэгтгэн хүргэж байна.

1. УИХ-ын Чуулганы Нэгдсэн Хуралдаан

Хэлэлцэх асуудлууд (хууль, тогтоолын төслүүд):

  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд.

  • Монгол Улсын "Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд.

  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд.

2. Байнгын Хорооны Хуралдаан, Сонсгол

Төсвийн байнгын хорооны сонсгол

  • Хэлэлцэх асуудал: Тамхины хяналтын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Онцгой албан татварын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай" тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах төсөл болон Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, НӨАТ-ын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Хэлэлцүүлэг: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд "Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай" хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийнэ.

  • Байнгын хорооны хуралдаан: “Их засаг” танхимд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл, Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах төсөл болон “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

3. Ажлын Хэсгийн Хуралдаанууд

Үдээс өмнө болон үдээс хойш дараах ажлын хэсгүүд хуралдаж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ:

  • 09:00 цагт: Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны "Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай" хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг (“Үндсэн хууль” танхим).

  • 11:00 цагт: Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны "Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай" хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг (“Үндсэн хууль” танхим).

  • 11:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны "Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх" сэдвээр ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах ажлын хэсэг (334 тоот өрөө).

  • 13:00 цагт: Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны "Нийгмийн ажлын тухай" хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг (“Үндсэн хууль” танхим).


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16