Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр Цагаан хад орчимд Оюу толгойн зэсийн баяжмалыг экспортод гаргахыг зогсоох зорилго бүхий "Эрс шинэчлэл хөдөлгөөн"-ийхөн зам хаасан гэх асуудлыг хэлэлцжээ.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хууль бус хориг саад учруулж буй этгээдүүдэд хариуцлага тооцох чиглэлээр тусгайлсан үүрэг өгсөн байна.
Тодруулбал, хууль ёсны үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажилд саад учруулах, зам хаах зэрэг хууль бус үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.
Б.АМАРТҮВШИН







Улс төр







