Dark Light
Улс төр | 2026-06-18

ТАТВАРЫН БАГЦ ШИНЭЧЛЭЛ ЧУУЛГАНЫ ШИРЭЭН ДЭЭР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын 2026 оны зургаадугаар сарын 18-ны Пүрэв гарагийн нэгдсэн чуулганы хуралдаанаар татварын багц хууль, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглал зэрэг эдийн засаг, нийгмийн ач холбогдол өндөртэй олон асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Өдрийн эхэнд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо “Хүртээмжтэй нийгэм ба тэгш оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн эмзэг бүлгийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын асуудлыг хөндөх юм.

Харин 10:00 цагаас эхлэх чуулганы нэгдсэн хуралдааны гол сэдэв нь татварын хууль тогтоомжийн шинэчлэл байх төлөвтэй байна. Тодруулбал, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна Хүнсний тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын болон гишүүдийн санаачилсан төслүүд, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл зэрэг шинэ хуулиудын хэлэлцэх эсэх асуудал ч өнөөдрийн хуралдааны анхаарал татах сэдвүүдийн нэг болж байна.

Ийнхүү өнөөдрийн чуулганаар татвар, нийгмийн хамгаалал, сонгуулийн байгууллага, хүний эрх, төрийн өмчит компаниудын засаглал зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16