Засгийн газрын урилгаар Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Субраманьяам Жайшанкар энэ сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Айлчлалын үеэр хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцанд хэрэгжүүлэх цаашдын далайцтай хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1956 онд Элчин сайд нараа харилцан томилсон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо нээжээ.








Улс төр








