Dark Light
Улс төр | 2026-06-21

ОРОН НУТГИЙН НӨХӨН СОНГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн сонгогчдын санал авах ажиллагаа 16 аймгийн 42 сумын 71 санал авах байранд Улаанбаатарын цагаар өнөөдөр 07:00 цагт эхэллээ.

Сонгуулийн ирцийг нөхөн сонгууль зохион байгуулж байгаа аймаг, сумдын Сонгуулийн хороонд шууд дамжуулж байгаа. Энэ удаагийн сонгуулийн нам, нэр дэвшигчдийн болон гадаадын 317 ажиглагч хараат бусаар ажиглаж байна.

Сонгогчдын санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 20:00 цагт дуусна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооны m-https://m-election.mn/ цахим хуудасны “Нөхөн сонгууль-2026” (https://m-election.mn/electionresult?felectionId=17460519298016) цэсээр шууд дамжуулах ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16