Dark Light
Улс төр | 2026-06-29

ТББХ: АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.06.29/-ийн хуралдаанаар хэлэлцлээ.
Байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Н.Мягмар, Ц.Уртнасан нэр дэвшигчийг хуульд заасан шаардлага хангасан талаарх танилцуулгыг байнгын хорооны дарга, сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.
СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч нарыг томилохыг гишүүдийн олонх дэмжиж, тайланг сонссон талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нартай хийх сонсголыг 2026.06.30-ны өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхарыг сонгох байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Хурлын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын нэр бүхий 64 гишүүний өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийг чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Хуулийн төсөл нь хүн амын насжилт, хөгжлийн бэрхшээл, урт хугацааны асаргаа шаардлагатай иргэдийн хэрэгцээнд нийцсэн асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, асрах үйлчилгээг бие даасан нийгмийн үйлчилгээ болгон хөгжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын оролцоонд тулгуурласан үндэсний тогтолцоог бий болгоход чиглэсэн байгааг онцлов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16