Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл өнөөдөр /2026.06.29/ намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ болон Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын Нарийн бичгийн дарга нартай уулзлаа.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, 31 дүгээр Их хуралд Монгол Ардын намын даргын танилцуулсан “Гишүүн төвтэй нам E4 стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд салбар тус бүрээр бодлогын 11 хороог байгуулан ажиллаж байна.
Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газраас Монгол Ардын намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, мониторингийн үр дүнг танилцуулж байгаа бөгөөд энэ ажлаа иргэд олон нийтэд илүү хүртээмжтэй байдлаар хүргэх, биелэлт, үнэлгээг илүү эрчимжүүлэх шаардлагатайг Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл онцлов.
Мөн хамтын ажиллагааны цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцож, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.




АДМИН






Улс төр






