Dark Light
Улс төр | 2026-07-01

ЗАСГИЙН ГАЗАР: ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДҮНГ ТАНИЛЦУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хурлаар хэлэлцэх болон танилцах асуудлууд:
  • “Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Улаанбаатарын бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  • Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  • “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  • Олон улсын хөрөнгийн удирдлагын байгууллагуудтай санамж бичиг байгуулах тухай
  • Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяраас санаачлан боловсруулсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл
  • Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээс санаачлан боловсруулсан Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл
  • Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбатын санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл,
  • Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл
  • УИХ-ын гишүүн Б.Уянгаас санаачлан боловсруулсан Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл
  • Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -“Улсын үзлэг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг/
  • “Хүнс, хөдөө аж ахуй салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Үндэсний хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт/
  • 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Хүй долоон худгийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар
  • Оюу толгойн зээлийн хэлэлцээрийн дүнгийн талаар зэрэг асуудал байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16