Dark Light
Улс төр | 2026-07-01

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР М.МАНДХАЙГ СОНГОХЫГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал дүгнэлтийг өнөөдөр /2026.07.01/-ийн хуралдааны эхэнд танилцуулав.
Сонсгол даргалагч, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа хууль хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрсөн ч хэрэгжилт хангалтгүй, бодит үр дүнд хүрээгүй учир малчны зээл, тэтгэвэр, эрүүл мэнд, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мөн хуулийг хэрэгжилтийг хангах, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар дурдсан. Сонсголын тайлан, санал дүгнэлттэй холбоотой Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлахыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.
Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Мандхайг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ажиллана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16