Dark Light
Улс төр | 2026-07-01

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ ТОГТООЛ БАТЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.07.01/-ийн хуралдааны эхэнд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв. Нэр дэвшигчийн сонсголд сонгон шалгаруулалтын журмын шаардлага хангасан 9 нэр дэвшигч оролцсоноос Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, Д.Төрманлай, С.Од-Эрдэнэ Д.Наранцэцэг нар тэнцсэн талаар сонсгол даргалагч УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцууллаа. Хэлэлцүүлгийн явцад С.Од-Эрдэнэ, Д.Мягмарсүрэн, М.Төрманлай нарыг байнгын хорооны гишүүд дэмжсэнээр чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 8 байнгын хороо, 1 дэд хорооноос ирүүлсэн 25 төлөвлөгөөт хяналт шалгалт хийх цаглавар батлав. Үүнд: тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх хүрээнд 16, хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд ерөнхий хяналтын сонсгол 2, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах 1, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үнэлгээ хийх тус бүр 3 ажил, арга хэмжээ хийхээр төлөвлөсөн байна.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол батлав. Намрын чуулганы хугацаанд Монгол улсын 2027 оны төсөв, Мөнгөний бодлого, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн түвшинд явж байгаа 80 хуулийн төсөл, 8 тогтоолын 29 төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00