Dark Light
Улс төр | 2026-07-02

ЧУУЛГАН: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.07.02/-ийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл зэрэг 43 хуулийн төслийг эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар Э.Анарыг томилохыг дэмжлээ. Дараа нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Мандхай, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарыг сонгохыг дэмжив.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Аудитын дүгнэлтэд улсын төсвийн гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 30.3 наяд төгрөг, нийт зарлага 31.3 их наяд төгрөгт хүрч 1.03 их наяд төгрөгийн буюу ДНБ-ий 1.0 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай. Улсын төсвийн орлого 95.9 хувь, зарлага 90.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдав.
Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Санал хураалтыг үдээс хойш явуулахаар тогтов. Чуулганы хуралдаан Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх асуудлаар үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16