2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, морин цагт, Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээл Төрийн шагнал хүртээхээр зарлиг буулгасан тул шагналыг бүтээлийн зохиогч эрдэмтдэд гардуулна.
Төрийн шагналд Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн Монгол Улсын гавьяат багш, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, химийн ухааны доктор, профессор О.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн паркийн гүйцэтгэх захирал, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын хамтын бүтээл ийнхүү төрийн дээд шагналаар хүртэхээр болжээ.
Төрийн шагнал хүртэж буй энэхүү бүтээл эрдэмтэн, багш, судлаачдын арав гаруй жилийн хөдөлмөрөө зарцуулсан манай улсад анх удаа өргөн цар хүрээтэй 21 аймаг, 330 сумын усны дээжийг шинжилсэн олон судалгааны эхийг тавьсан суурь судалгаа болсон юм.
Б.АМАРТҮВШИН






Улс төр






