Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гишүүд, дэмжигчдэдээ зориулан Хүй долоон худагт зохион байгуулж буй хүндэтгэлийн арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчдийг хүндэтгэн хүлээн авах арга хэмжээнд намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцож баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүллээ.

Мөн өнөөдрийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Цэнд-Аюуш, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Н.Мөнх-Оргил болон намын удирдах албаны бусад төлөөлөл оролцож байна.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдрийн өндөр үүрэг, хариуцлагатай алба хашихад сургаж, дэмжин ёс зүй, сахилга хариуцлагатай байх олон сайн нөлөөлөл үзүүлсэн хэмээн сонгинохайрханчуудад талархал илэрхийлж байлаа.

Тэрбээр намын даргын хувьд гишүүд, дэмжигчдэдээ илүү ойр ажиллах үүднээс E4 стратеги дэвшүүлэн хэрэгжүүлж буй, Ерөнхий сайдын хувьд 100 хоногийн хугацаанд үр дүнтэй ажилласан хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн талаар онцолж дурдсан юм.
Тухайлбал, татварын чөлөөлөлт, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийсэн, монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадсан талаар тодотгов.

Намын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга, Е4 хөгжлийн бодлого, намын Удирдах зөвлөлөөс улс орон даяар зохион байгуулсан “Ардын нам-Ард түмэндээ” аян зэрэг Засгийн газар болоод намаас дэвшүүлсэн шинэчлэлийн бодлого, хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилго, зорилт зэргийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.

Энэхүү арга хэмжээг долоодугаар сарын 8-13-нд зохион байгуулах бөгөөд намын удирдах албаны баг бүрэлдэхүүн найман мянга орчим гишүүн, дэмжигчээ хүндэтгэн хүлээн авахаар төлөвлөж байна.








|
Эх сурвалж
| Монгол ардын нам
|
АДМИН





Улс төр






