Dark Light
Улс төр | 2026-07-10

ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт өнөөдөр (2026.07.10) Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн зүтгэлтнүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нарын төлөөлөл оролцлоо.

Төрийн ёслолын журамд зааснаар жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр монгол төрийн үе үеийн түүхэн зүтгэлтнүүд, тусгаар тогтнолыг бататгагчдаа залгамжлан хүндэтгэж буйн илэрхийлэл болох энэхүү ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16