Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтлаа.
Бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хүлээн авч уулзана.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийж, Монгол, Солонгосын хооронд “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагаатай болох тухай Хамтарсан тунхаглал гаргаж байсан билээ.
БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо хүлээн авч зохион байгуулсан бөгөөд цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажиллаж байна.
АДМИН







Улс төр




