Dark Light
Улс төр | 2026-09-01

ХАМТЫН ӨВӨӨС ХАМТАРСАН ТӨСЛҮҮД РҮҮ: КИРГИЗ, МОНГОЛЫН УДИРДАГЧИД ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Киргиз Улсын ерөнхийлөгч Садыр Жапаров ШХАБ Плюс (SCO Plus) уулзалт болон Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор тус улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа.
 
Хоёр улсын харилцаа нь олон зууны түүх, соёлын хэлхээ холбоо, хамтын уламжлал болон нүүдэлчний соёл иргэншлийн өв дээр тогтдог болохыг төрийн тэргүүн нар тэмдэглэв.
 
Улс төрийн өндөр түвшний итгэлцлийг одоо худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн тодорхой төслүүд болгон хэрэгжүүлж, хоёр улсын иргэд, бизнес эрхлэгчдэд бодит үр ашиг авчрах ёстой хэмээн Садыр Жапаров онцоллоо.
 
Талууд НҮБ-ын хүрээн дэх зохицуулалт, олон улсын тулгамдсан асуудлууд, тогтвортой хөгжил болон байгаль орчныг хамгаалах талаар хэлэлцэв.
 
Ерөнхийлөгч нар улс төрийн өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахаа дахин нотолсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00