Dark Light
Улс төр | 2026-09-04

ОРОСЫН "НАЙЗУУДЫН" ЖАГСААЛТАД МОНГОЛ, ИРАН, ХОЙД СОЛОНГОС ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Орос улс Монгол, Иран, Хойд Солонгостой бүс нутаг хоорондын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их нөөцтэй гэж үзэж байна
 
ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн даргын орлогч Алексей Шевцов маш чухал мэдэгдэл хийлээ. Тус форумын үеэр тэрээр Орос улс "найрсаг болон төвийг сахисан орнуудад" эдийн засгийн хамтын ажиллагааны харилцан ашигтай загваруудыг санал болгож чадна гэдгийг онцолсон байна.
 
Алексей Шевцовын хэлснээр, ОХУ-д одоогийн байдлаар Монгол, Иран, Хойд Солонгос, Азербайжан, Гүрж зэрэг улсуудтай бүс нутаг хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асар их нөөц бололцоо байгаа аж.
 
"Зүгээр нэг бараа солилцохоо больё"
 
Орос улс өмнө нь Хятад, Беларусь, Казахстан зэрэг ойрын түншүүдтэйгээ бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны үр ашигтай загваруудыг хэдийнээ хэрэгжүүлээд эхэлчихсэн бөгөөд үүнийгээ бусад найрсаг орнууд руу өргөжүүлэх сонирхолтой байна. Алексей Шевцов хэлэхдээ:
“Миний харж байгаагаар бүс нутаг хоорондын хэлхээ холбоо нь зөвхөн энгийн худалдаа, бараа бүтээгдэхүүн солилцох хэмжээнээс хальж, хамтарсан үйлдвэрлэлийн сүлжээг бий болгох чиглэл рүү хөгжих ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Энэхүү мэдэгдэл нь барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээний эсрэг ОХУ өөрийн гадаад худалдаа, эдийн засгийн түншлэлээ төрөлжүүлэх, тэр дундаа Монгол зэрэг төвийг сахисан байр суурьтай хөрш орнуудтайгаа зөвхөн худалдаа хийх биш, үйлдвэрлэлийн түвшинд гүнзгий хамтрах сонирхолтой байгааг илтгэж байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00