Dark Light
Улс төр | 2026-09-08

МОНГОЛ, МОНТОНЕГРО УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭСЭН ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович манай улсад төрийн анхны айлчлалаа хийж байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд онцгой ачкологдолтой түүхэн үйл явдал болж байгааг талууд онцоллоо.
Төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай өрнөж, цаашдын тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон бөгөөд хэлэлцээний үр дүнд Монгол Улс, Монтенегро Улсын Хамтарсан тунхаглал-д гарын үсэг зурлаа.
 
Хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлсэн үгээс:
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
"Монгол Улс, Монтенегро Улс нь газар зүйн хувьд алс хол оршдог хэдий ч хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, ардчилсан үнэт зүйлсээрээ ойр дотно холбогддог билээ. Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Монтенегро Улстай харилцан сонирхсон бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Бид өнгөрсөн 20 жилийн ололт, амжилтаа дүгнэн, ирэх он жилүүдэд харилцааг өргөжүүлэх хэтийн төлөвөө тодорхойллоо" хэмээн тэмдэглэв.
 
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Я.Милатович:
"Бид хоёрын гарын үсэг зурсан Хамтарсан тунхаглал нь улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, хоёр улсын байгууллагуудыг илүү ойртуулах, эдийн засаг, ард түмэнд өргөн боломжийг нээх бидний нийтлэг эрмэлзлийн илэрхийлэл юм. Европ руу тэмүүлэх Монтенегро Улсын эрмэлзэл, 2028 онд Европын Холбооны 28 дахь гишүүнээр элсэх бидний зорилтыг Монгол Улс дэмжиж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Европын интеграцид нэгдэх нь манай стратегийн нэн чухал зорилт бөгөөд энэ зорилтод Монгол Улс чухал ач холбогдолтой түнш юм" хэмээн онцлов.
 
Хэлэлцээрийн хүрээнд тохиролцсон гол чиглэлүүд:
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт: Үндсэн хуульдаа “экологийн улс” хэмээн тодорхойлсон дэлхийн анхны улс болох Монтенегро болон цөлжилттэй тэмцэх арвин туршлагатай Монгол Улс нь дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, уур амьсгалын сөрөн тэсвэрлэх чадвар, байгаль орчны хамгааллын салбарт мэдлэг, туршлага хуваалцахаар тохиролцов. Монтенегро Улсын зүгээс Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сайшаан дэмжлээ.
  • Шинжлэх ухаан, боловсрол, соёл: ШУА, Монтенегро Улсын Шинжлэх ухаан, урлагийн академи болон Их сургууль хооронд байгуулсан баримт бичгийн хүрээнд багш, судлаач, оюутан солилцоо, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг урт хугацаанд тууштай хэрэгжүүлнэ. Мөн хоёр орны ард түмэн бие биеэ таньж мэдэхэд дэмжлэг болох үүднээс хэвлэл мэдээлэл, үндэсний телевиз, музей, утга зохиолын байгууллагуудын хамтын ажиллагаанд шинэ суваг нээнэ.
  • Худалдаа, бизнес, тээвэр логистик: Хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд аж ахуйн нэгж, бизнесүүдийг шууд холбож, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлнэ. Аялал жуулчлал, бизнесийг хөгжүүлэх үүднээс агаарын болон олон улсын авто тээврийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эрчимжүүлж, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөхөөр тогтов.
  • Олон улсын хамтын ажиллагаа: Хоёр улс НҮБ-ын Дүрмийн үндсэн зарчим, олон улсын эрх зүй, үр дүнтэй олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж, тулгарч буй дэлхий нийтийн сорилтуудыг яриа хэлэлцээний замаар даван туулах байр сууриа нотоллоо.
Талууд өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүдийг зөвхөн цаасан дээр үлдээлгүй, бодитоор хэрэгжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулан бодит үр дүн гаргахын төлөө бүх түвшинд тууштай ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00