Dark Light
Улс төр | 2026-09-09

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН САЛБАР ДУНДЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.09.09/-ийн хуралдаанаар
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 
Төсвийн тодотголд Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын үзэл баримтлал, зорилтыг нягт уялдуулж иргэдийн орлого төрийн үйлчилгээ, эдийн засаг, нийгмийн нэн шаардлагатай бодлогын арга хэмжээ, төслүүдийг  санхүүжүүлнэ. Тухайлбал, ахмад настны орлогын баталгаа тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж салбар хоорондын зөрүүг арилгахаар тусгажээ.
Байнгын хорооны гишүүд боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын цалингийн нэмэгдэл, бусад салбаруудыг орхигдуулахгүй байх боломж, ахмадуудын эмийн хөнгөлөлт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, өрхийн эмнэлгийн хүртээмж, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, хоол үйлдвэрлэлийн талаар асуулт асууж хариулт авав.
Байнгын хорооны санал дүгнэлтийг  Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19