Dark Light
Улс төр | 2026-09-09

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.09.09/-ийн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Үндсэн хуулиар хамгаалсан иргэний хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах, бүтээлийн үр шимийг хүртэх эрхийг зөрчсөн гэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Байнгын хорооны гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяа байгууллагын үйл ажиллагааны зардал төсвийн тодотголд хэрхэн туссан болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа бага насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажилд төсвийн тодотголд хөрөнгө сууж байгаа, шүүх эрх мэдлийн барилга, донтолтын эсрэг эмнэлгийн барилга барих зэрэг ажлыг эхлүүлэх санхүүжилт нь шийдэгдэхийг, хууль хяналтын байгууллагын албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх эсэх асуудлыг байнгын хорооны гишүүд асууж, хариулт авлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19