Сербийн Белград хотод хэвлэгддэг, бизнес, дипломат харилцааны CorD Magazine сэтгүүл Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтыг "Бямбацэцэг" (Byambatsetseg) хэмээн нэрийг нь андуурч бичсэн тохиолдол гарчээ.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монгол хүний нэр, тэр дундаа улс төрчдийн нэрийг бичихдээ ижил төстэй дуудлагатай өөр нэрстэй (жишээ нь, Гадаад харилцааны сайд Батцэцэг гэх мэт) андуурах, үсэг зөрүүлэх алдаа түгээмэл ажиглагддаг байна.
"Монтенегро улс саяхан Монголтой байгуулсан хэлэлцээрүүдийг бодит эдийн засгийн хамтын ажиллагаа болгон хувиргах, шууд бизнесийн харилцаа холбоо, аялал жуулчлал, тээврийн холболтыг сайжруулахад анхаарлаа хандуулахыг зорьж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Бямбацэцэг, Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нартай хийсэн хэлэлцээний дараа талууд Улаанбаатар хотод хүрсэн тохиролцоог үргэлжлүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хоорондох бодит хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замуудын талаар хэлэлцлээ.
Монтенегро улс болон Монгол Улсын гарын үсэг зурсан хамтарсан тунхаглалд Монгол Улсын парламент болон Монтенегро Улсын парламентын хооронд тогтмол харилцаа холбоо тогтоох, институцийн харилцаа холбоог улам бэхжүүлэхийг тусгасан болно. Монтенегро улсын тал хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа дараагийн алхам нь тэдгээрийг бодитоор хэрэгжүүлэх, ялангуяа бизнесийн хоорондын холбоог бэхжүүлэх, аялал жуулчлал, худалдааны боломжийг нэмэгдүүлэх замаар хийх ёстой гэж онцоллоо." гэж CorD Magazine бичсэн байна.
ТАТАР МАЙДАР
 (convert)





Улс төр




