Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.09.14/-ийн хуралдаанаар
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд төсвийн тодотгол эдийн засгийн хүндрэлээс гаргахад чиглэж байгаа учраас дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Учир нь мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, цахилгаан дулааны хомсдол бий болсон. Иймд төсвийн тодотгол иргэнээ бодсон олон шийдвэрийг тусгасныг гишүүд байнгын хорооны гишүүд онцолж байв. Тэр дундаа өвөл хаяанд ирсэн энэ цагт төсвийн тодотголыг баталснаар цахилгаан дулааны үнийг нэмэхгүй байх бодлого барьж, ахмадуудын тэтгэврийг нэмж, Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан алба хаагчдын цалингийн зөрүүг арилгах нь зүйтэй гэдгийг ч хэллээ.
Мөн цаашид зах зээлд төрийн оролцоог бууруулах бодлогыг тууштай хадгалаад явах нь чухал гэв. Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлж, үр ашигтай зарцуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь улс орны эдийн засгийн эргэлтэд сайнаар нөлөөлнө гэж гишүүд үзэж байна.
Хэдийгээр нүүрсний экспорт биет хэмжээгээр өсөж, уул уурхай эдийн засгийг дэмжиж байгаа ч худалдаа, үйлчилгээ зэрэг бусад салбарын идэвх сулхан байгааг онцлоод худалдаа үйлчилгээний салбарыг уналтаас хамгаалах бодлогуудыг шат дараатай хэрэгжүүлэх нь чухал гэдгийг албаныханд захив.
Эдийн засгийн байнгын хороон гишүүд төсвийн тодотголтой холбоотой асуудлуудыг холбогдох албаныхнаас тодруулж, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
АДМИН






Улс төр




