Dark Light
Улс төр | 2026-09-15

УИХ-ЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах олон чухал асуудлуудыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2027 оны төсөв, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсөв, Эрдэнэсийн сангийн 2026 оны гүйцэтгэл, 2027 оны төсөв, 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэн батална.
Мөн Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах, Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт улсын эдийн засаг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19