Dark Light
Улс төр | 2026-09-16

ДЭЛХИЙН СТРАТЕГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ШЯНШАНЬ ФОРУМ ТОДОРХОЙЛНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй 13 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д оролцож байна.
Форумын гол хэлэлцүүлгүүдийн нэг болох “Олон улсын дэг журам ба стратегийн тогтвортой байдал” сэдвийн хүрээнд оролцогчид олон туйлт дэлхийн дэг журам, их гүрнүүдийн харилцаа, стратегийн итгэлцэл, сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж байна. Хэлэлцүүлгийн үеэр улс орнуудын байр суурь тодорхой асуудлаар ялгаатай байгаа ч харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, маргаан зөрчлийг яриа хэлэлцээ, олон улсын эрх зүйн хүрээнд зохицуулах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг нийтлэгээр онцоллоо.
 
 
Цаашид үргэлжлэх хуралдаануудаар бүс нутгийн мөргөлдөөн, Ази-Номхон далайн аюулгүй байдал, хөгжиж буй орнуудын үүрэг, хиймэл оюун ухаан, шинэ технологийн цэргийн хэрэглээ, далайн болон сансрын аюулгүй байдлын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх хуваарьтай байна.
 
 
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут форумын хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр холбогдох уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19