Dark Light
Улс төр | 2026-09-20

МОНГОЛЫН ЭЛЧИН САЙД БУТАНЫ ХААНД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанжавын Өлзийт 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт Итгэмжлэх жуух бичгээ албан ёсоор өргөн барьсан байна.

Элчин сайд Лувсанжавын Өлзийт уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндийг Бутаны Хаанд уламжилж, хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ. Мөн Бутаны Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн байна.

Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Элчин сайд Лувсанжавын Өлзийтийг үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд нь баяр хүргэж, Монгол, Бутаны уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19