Монгол Улс болон Катар Улсын батлан хамгаалах салбарын харилцаанд шинэ хуудас нээгдэж, Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид Катарын Зэвсэгт хүчний Хэлний институтэд араб хэл суралцахаар боллоо хэмээн Qatar Tribune бичжээ.
Хоёр орны цэргийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах уг хэлэлцээрт Монголын талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Балжидын Баатар, Катарын талаас Хэлний институтийн захирал, бригадын генерал Халид Хамад Аль Кааби нар гарын үсэг зурсан байна.
Энэхүү түншлэл нь Катар Улсаас зохион байгуулах цэргийн сургалтуудад монгол дайчдыг идэвхтэй оролцох суурийг тавьж, хүний нөөцийг дэлхийн жишигт хүргэн чадавхижуулах стратегийн чухал ач холбогдолтой юм.
ТАТАР МАЙДАР






Улс төр



