Dark Light
Улс төр | 2026-09-22

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг томилж, батламжилсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд уг шийдвэрийг гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
 
Өмнөх сайд Сайнбуянгийн Амарсайханыг төрийн байгууллагад итгэх иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдлыг таслан зогсоох зорилгоор чөлөөлсөн бөгөөд шинэ сайдад хүний эрхийг дээдлэх, системийн алдааг засах, авлигатай тэмцэх болон үйлчилгээг шуурхай болгох зорилтуудыг дэвшүүлэв.
 
Үүний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан, ил тод, хариуцлагатай болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох, иргэдэд үзүүлэх хууль зүйн болон төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох нь тэргүүлэх зорилт болж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг эдгээр бодлого, зорилтыг хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудад бодит шийдэл гаргах чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү хариуцлагатай албан тушаалд томилж буйгаа Ерөнхий сайд Н.Учрал хэллээ. 
 
Мөн Засгийн газрын бүх гишүүдэд хандан “Төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, танхимын зарчмаар хамтран ажиллах зарчмыг хатуу шаардаж ажиллана” гэдгээ илэрхийлэв. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудлыг танилцуулж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлсэн.

Ерөнхий сайд:

 “Улсын Их Хурлын гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульд заасан Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байна. Энэхүү асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр урьдчилан танилцуулахаар хүргүүлсэн болно.

Сайнбуянгийн Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Улсын Их Хуралд үүгээр танилцуулж байна.

Ганзоригийн Тэмүүлэнгийн Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон, төсөв, эдийн засгийн бодлогын асуудлаар олон жил ажилласан туршлага, улс төрийн манлайлал, мэдлэг, ур чадварнь хууль зүйн салбарын шинэчлэлийг төсвийн сахилга бат, төрийн байгууллагын удирдлага, үр ашигтай зарцуулалттай уялдуулан хэрэгжүүлж чадна гэж үзэж байна.

Иймд шинээр томилогдох сайд салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, байгууллагын дотоод хяналт, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Эрхэм гишүүд ээ,

Ганзоригийн Тэмүүлэнг Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болон тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгийг нь харгалзан энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд итгэл хүлээлгэн танилцуулж байна.

Сайдын алба бол ард иргэдийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага юм. Иймд Ерөнхий сайд миний бие Засгийн газрын бүх гишүүнд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, хүний эрхийг дээдлэн сахиж, Танхимын зарчмаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллахыг хатуу шаардаж ажиллах болно” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19