Dark Light
Улс төр | 2026-09-22

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайдын  2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 210 дугаар захирамжаар  Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн албан ёсоор ажлаа хүлээн авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан шинээр томилогдсон сайдад ажлын амжилт хүсэж, салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа бодлогын бичиг баримтыг хүлээлгэн өгч, үйл ажиллагааг нь үрэлжлүүлэн сайжруулж үр дүнтэй ажиллахыг хүслээ. Энэ тухайгаа тэрбээр “УИХ-д өргөн мэдүүлсэн 8, баталсан 3, Засгийн газрын хурлаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон 6, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн 1, нийт боловсруулж байгаа 18 хуулийн төсөл бий. Өргөн барихаар бэлдсэн хуулийн төслүүдийг ойрын хугацаанд Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг, Орон сууцны залилан, Хортой контенттой тэмцэх зэрэг ажлуудыг үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн “Хууль зүй дотоод хэргийн яамны хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье. Монголын ард түмэн, нийгэм Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өндөр хүлээлттэй байгаа. Хууль эрх зүйн шинэчлэлийг бодлогын түвшинд гаргах зайлшгүй шаардлагатай байгааг энэ дашрамд илэрхийлье. Өмнөх сайд нарын хийж, хэрэгжүүлж байсан бодлогын залгамжийг үргэлжлүүлнэ” хэмээв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19