Австрали руу хийх шууд нислэг, визийн хөнгөлөлт болон Шаарийбуугийн Алтантуяагийн амиа алдсан хэрэгт дэмжлэг хүсэв: Сандагийн Бямбацогт дарга Милтон Диктэй хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Төрийн ордонд болсон албан ёсны хэлэлцээний үеэр талууд улс төр, эдийн засаг, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон чухал сэдвийг хөндлөө.
Хэлэлцээний гол дотоод агуулгыг хураангуйлбал:
-
Ш.Алтантуяагийн хэрэгт дэмжлэг хүсэв: УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт Малайзын шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон ч өдгөө Австралид орогнож буй этгээдийг Малайзын талд шилжүүлэн, хуулийн хариуцлага хүлээлгэхэд дэмжлэг үзүүлэхийг Австралийн талаас албан ёсоор хүслээ.
-
Иргэдийн зорчих нөхцөл ба шууд нислэг: Монгол, Австрали хооронд шууд нислэг үйлдэх ажлыг эрчимжүүлж, урагшлуулах, мөн Монгол Улсын иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг онцлон хэлэлцэв.
-
Оюу Толгой ба Хөрөнгө оруулалт: "Оюу толгой" төслөөс Монгол Улс ногдол ашиг хүртэж эхэлсэн эерэг үр дүнг тогтвортой хадгалах, цаашид хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
-
Боловсролын салбар: Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх асуудалд талууд ач холбогдол өглөө.
ТАТАР МАЙДАР






Улс төр




