Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Хуралдаанаар:
-Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, зөвшөөрөл, мэдэгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”/
-Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /“Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах радио, телевизийн тоог тогтоох тухай” Засгийн газрын 2025 оны 233 дугаар тогтоол/ -Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
-Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл -Улсын Их Хурлын гишүүн Ч.Анарын санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хууль /Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүн
-“Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэнэ.






Улс төр




