Dark Light
Улс төр | 2026-09-27

МОНГОЛ ЦЭРГҮҮД ЭНЭТХЭГТ ТАКТИКИЙН СУРГУУЛИЛАЛТ ХИЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | IndianArmy

Монгол Улсын Зэвсэгт хүчин болон БНЭУ-ын Армийн хамтарсан Nomadic Elephant-2026 (Хаан заан 2026) тактикийн хээрийн сургуулилалтын 18 дахь удаагийн арга хэмжээ Энэтхэг улсын Уттаракханд мужийн Питорагарх хотноо амжилттай үргэлжилж байна.

Энэхүү хамтарсан сургуулилалт нь 2026 оны 9 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр орны зэвсэгт хүчнээс тус бүр 45 албан хаагч оролцож байгаа юм. Өмнөх удаагийн буюу 17 дахь хээрийн сургуулилалт 2025 оны 5-6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан бол энэ жил Энэтхэгийн тал сургуулилалтыг хүлээн авлаа.

Энэ удаагийн хээрийн сургуулилалт нь НҮБ-ын мандатын дор уулархаг болон хотын захын бүсэд терроризмын эсрэг ажиллагаа явуулах, хоёр орны зэвсэгт хүчний тактикийн ур чадвар, харилцан ажиллагааг сайжруулахад чиглэж байна. Одоогийн байдлаар Монголын дайчид бага калибрын галт зэвсэгтэй харьцах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, онилох техник болон буудлагын дадлага хийсэн бол Энэтхэгийн тал барилга байгууламж дотор тусгай ажиллагаа явуулах, шархдагсдыг нүүлгэн шилжүүлэх тактикийг үзүүлж, харилцан туршлага солилцож байна.

Үүнээс гадна сургуулилалтын үеэр Монголын зэвсэгт хүчний албан хаагчид үндэсний өв соёл, бөхийн барилдаан болон зэвсэггүйгээр бие хамгаалах урлагийн үзүүлбэрийг сонирхуулж, хоёр орны цэргүүдийн нөхөрлөл, соёлын харилцааг бэхжүүллээ. Nomadic Elephant сургуулилалт нь Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын олон жилийн уламжлалт хамтын ажиллагааны чухал илэрхийлэл юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19