Dark Light
Улс төр | 2026-09-27

ЕРӨНХИЙ САЙД НЯМ-ОСОРЫН УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр (2026.09.27) мордлоо.

Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Баттөмөрийн Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ. Айлчлал энэ сарын 27-30-нд үргэлжилнэ.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд, хатагтай Такаичи Санаэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно.

Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нарт бараалхаж, ЖАЙКА, ЖЕТРО байгууллагын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана. Мөн тус улсад оршин сууж буй монгол иргэдтэйгээ уулзана. 

Айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломж бүрдүүлж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19