Dark Light
Улс төр | 2026-09-28

ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ОРЛОГЧ САЙД В.С.ОСЬМАКОВТАЙ МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ОРЛОГЧ САЙД В.С.ОСЬМАКОВТАЙ УУЛЗАЖ БАЙНА.
 
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаков болон төлөөлөгчдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд Д.Батлут Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй үеэр энэхүү уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэл, сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа батлан хамгаалах салбарт амжилттай гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Айлчлалын хүрээнд 2027–2031 онд цэргийн салбар дахь Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсан нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсныг онцлон, уг хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд салбарын сайдын хувьд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.
 
Түүнчлэн энэ онд амжилттай зохион байгуулагдсан Халхын голын байлдааны талбар дахь хамтарсан эрэл, хайгуулын экспедиц болон “Сэлэнгэ-2026” хээрийн сургууль, манай Зэвсэгт хүчний цэргийн баг оролцож буй “Центр-2026” стратегийн команд-штабын сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ. Мөн ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, сонсогчдыг буцалтгүй тусламжаар сургаж, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлсэн юм.Ажил хэрэгч уулзалтад Монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Э.Гансүх, Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Н.Батням, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Л.Онцгойбаяр нар, Оросын талаас ОХУ-ын Агаар-сансарын хүчний командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Ващук, БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын орлогч дарга, нэгдүгээр зэргийн ахмад Д.В.Яшин болон албаны бусад төлөөлөгчид хамтран оролцсон байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19