Dark Light
Улс төр | 2026-09-28

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОНАЛД ТРАМПЫН ХҮҮТЭЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Доналд Трамп Жуниорыг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ууган хүү, бизнес эрхлэгч Доналд Трамп Жуниорыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр Монгол, Америкийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаанд шинэ боломжуудыг нээх талаар санал солилцов.

 

Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган хүүг хүлээн авч уулзсан нь хоёр орны харилцааг зөвхөн төр, засгийн түвшинд төдийгүй бизнес, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаагаар улам өргөжүүлж, Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19