Dark Light
Улс төр | 2026-09-29

УЧРАЛ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА ЭЙСУКЕ МОРИД БАРААЛХАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Эйсуке Морид бараалхаж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн (EPA) үр өгөөжийг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх болон технологи, ноу-хау нэвтрүүлэх талаар санал солилцлоо. Мөн 2027 онд тохиох дипломат харилцааны 55 жилийн ойг тэмдэглэх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг гэдгийг онцолжээ.

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, дотно түнш Япон Улстай найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа  “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа онцлов. Түүнчлэн Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улсын Парламент, Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлж, парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг өсгөх, Монгол дахь Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Эйсуке Мори хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэв. Мөн парламент хоорондын харилцаа, харилцан айлчлал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. 

Уулзалтын үеэр талууд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын солилцоог идэвхжүүлэх болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Мөн ирэх жил тохиож буй Монгол, Японы дипломат харилцааны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр ярилцлаа хэмээн Засгийн газрын эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19