Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут 2026 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Сайд Дамбын Батлутыг Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро Өөрийгөө хамгаалах хүчний Хүндэт харуулын ёслолоор угтан авч, хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Уулзалтын гол онцлох үйл явдлууд:
-
Тусгай стратегийн түншлэл: Хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг онцлов.
-
Цэрэг-техникийн хамтын ажиллагаа: 2024 онд байгуулсан “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай хэлэлцээр” нь салбарын харилцааг шинэ шатанд гаргасныг тэмдэглэлээ.
-
Талархал илэрхийлэв: Япон Улсын Засгийн газрын “Аюулгүй байдлын албан ёсны тусламж”, “Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд инженер, цэргийн эмнэлэг, агаарын цэргийн чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон Японы тал “Хааны эрэлд” олон улсын сургуульд тогтмол оролцож ирсэнд талархал илэрхийлэв.
-
Монгол Улсад айлчлах урилга: Хэлэлцээний төгсгөлд Сайд Дамбыйн Батлут Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжирог Монгол Улсад айлчлахыг урив.
Цэргийн алба хаагчидтайгаа уулзав:
Айлчлалын хүрээнд сайд Дамбын Батлут Япон Улсын цэргийн сургуулиудад суралцаж буй Монгол Улсын цэргийн алба хаагчид, сонсогчидтой уулзаж, сурлагын амжилт хүсэн үүрэг чиглэл өглөө.
Энэхүү айлчлал нь Монгол, Японы батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
ТАТАР МАЙДАР







Улс төр




