Монгол Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (КАРЕК)-ийн хөтөлбөрийг даргалж буй түүхэн жилдээ Азийн хөгжлийн банкны (АХБ) Ерөнхийлөгч Масато Канда-г эх орондоо хүлээн авлаа. Тэрээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан КАРЕК-ийн 25 дахь удаагийн Сайд нарын бага хуралд албан ёсоор оролцсон нь түүхэн үйл явдал боллоо..
Энэхүү айлчлал нь зүгээр нэг дипломат уулзалт биш бөгөөд Монгол Улсын бүс нутаг дахь эдийн засаг, геостратегийн байр суурийг бататгасан чухал үйл явдал боллоо.
Хамтын ажиллагааны гол тоонууд ба үр дүн:
-
1.5 тэрбум ам.доллар: Өнгөрсөн хугацаанд КАРЕК хөтөлбөрийн шугамаар манай улсын дэд бүтэц, хилийн боомтын шинэчлэл, логистикийн салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалт.
-
Итгэлт түншлэл: АХБ бол Монгол Улсын шилжилтийн үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хамгийн хүнд хэцүү цаг үеүдэд ч дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарыг тууштай дэмжиж ирсэн хамгийн найдвартай түнш юм.
Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон эдийн засгийг төрөлжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хийхэд АХБ-наас үзүүлэх дэмжлэгийг шинэ шатанд гаргахаар хүлээгдэж байна.
ТАТАР МАЙДАР
)






Улс төр



