Dark Light
Улс төр | 2026-10-05

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДАХИН ЯВУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.10.05) хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

2026-10-05 14.53.29.jpg2026-10-05 14.53.34.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт Улсын Их Хурлын 95 гишүүний буюу 75 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар санал гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асаргааны тэтгэмжийн нэмэгдүүлэх болон Боловсролын яамнаас оруулсан түрээсийн төлбөртэй холбоотой дэмжигдээгүй саналуудыг дахин хэлэлцэх шаардлагатай тул чиглэл өгөхийг хүссэн юм.

2026-10-05 14.53.22.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Байнгын хорооны даргын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн олонх буюу 68.6 хувь дэмжсэн тул Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах чиглэл өгч, Төсвийн байнгын хороонд буцаалаа.

Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлуудын хүрээнд явуулсны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19