ОХУ-ын Онцгой байдлын яамны сайд Александр Куренков Умард Солонгосын аврагчдыг Орост сургах, хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор БНАСАУ-д анх удаа албан ёсны айлчлал хийж байна. Нислэгийн мэдээлэл болон Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, ОХУ-ын Засгийн газрын тусгай үүргийн "Ту-204-300" хөлөг ням гарагийн (2026 оны 10 дугаар сарын 11) шөнийн 22:00 цагийн орчимд Пхеньяны Сунан олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.
2027-2029 оны үйл ажиллагааны төлөвлөгөө ба техникийн шинэчлэл
Энэхүү айлчлалын хүрээнд талууд 2027-2029 онуудад хэрэгжүүлэх хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Умард Солонгосын тал ОХУ-аас орчин үеийн аврах ажиллагааны дэвшилтэт техник, тоног төхөөрөмж худалдан авах, байгалийн гамшиг болон онцгой байдлын үед ажиллах боловсон хүчнээ Оросын талд сургаж, дадлагажуулах сонирхолтой байгаа аж. Пхеньяны нисэх буудалд ОХУ-ын Онцгой байдлын сайдыг БНАСАУ-ын холбогдох албаны төлөөлөгч Ким Чоль Нам угтан авсан тухай Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) гэрэл зургийн хамт мэдээлжээ.
Москва болон Пхеньяны холбоо улам бүр гүнзгийрч буй энэ үед онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг эхлүүлсэн нь хоёр улсын стратегийн түншлэлийг иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах салбарт өргөжүүлж буйн илрэл юм.
ТАТАР МАЙДАР






Улс төр




